top of page

Хууль зүйн зөвлөгөө

     Та аливаа төсөл хэрэгжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд оролцохоосоо өмнө мэргэшсэн өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авах нь бизнесийн үндэс сууриа зөв тавьж, ирээдүйд үүсэж болох эрсдэлийг бууруулах, улмаар амжилтад хүрэхэд чухал нөлөөтэй. Мөн та хууль зүйн аливаа асуудалтай тулгарсан бол оновчтой, бодит шийдлийг цаг алдалгүй олоход бидний хууль зүйн зөвлөгөөний ач холбогдол оршино.

Үүнд:

  • Компани үүсгэн байгуулах;

  • Хөрөнгө оруулах;

  • Хувьцаа, бусад санхүүгийн хэрэгслийн арилжаа эрхлэх;

  • Хувьцаа шилжүүлэх;

  • Бизнесийн хамтарсан ажиллагаа хэрэгжүүлэх;

  • Дэд бүтэц, уул уурхай болон бусад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

  • Барилга, орон сууц барих төсөл хэрэгжүүлэх;

  • Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, барьцаалах;

  • Газар худалдах, худалдан авах, эзэмших эрх шилжүүлэх, ашиглах;

  • Зуучлал;

  • Худалдан авах ажиллагаа;

  • Зээл олгох зэрэг аливаа эрх зүйн асуудлаар зөвлөгөө авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭ

Гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хянах

     Та аливаа төсөл хэрэгжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд оролцохоосоо өмнө ирээдүйд учирч болох эрсдэлүүдийг тодорхойлж, тэдгээрээс хэрхэн сэргийлэх, хэн хэрхэн хариуцах талаар гэрээндээ оновчтой хуваарилж тусгах нь ирээдүйд их хэмжээний цаг хугацаа, эдийн засгийн хохирол учрахаас сэргийлдэг. Иймд Таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бид мэргэжлийн туслалцаа үзүүлэх болно.

Тухайлбал:

  • Бүх төрлийн гэрээний төслийг боловсруулах;

  • Бүх төрлийн гэрээний төслийг хянаж, холбогдох зөвлөгөөг ойлгомжтой байдлаар өгөх;

  • Албан мэдэгдэл, өргөдөл, хүсэлт, шаардлага, гомдол зэрэг бүхий л эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулах;

  • Хууль зүйн магадлан дүгнэлт боловсруулах зэрэг.

Signing Contract

Үйлчилгээ

     Таны зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох үйлчилгээг үзүүлнэ.

Иргэний эрх зүйн маргаан:

  • Гэрээний эрх зүйн маргаан;

  • Эд хөрөнгийн эрхийн маргаан;

  • Компанийн эрх зүйн маргаан;

  • Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан;

  • Гэм хортой холбоотой маргаан зэрэг бүхий л иргэний эрх зүйн маргаан.

Захиргааны эрх зүйн маргаан:

  • Газар;

  • Тендер;

  • тусгай зөвшөөрөл зэрэг бүхий л захиргааны эрх зүйн маргаан.

 

Эрүүгийн хэрэг

Мөн арбитрын хэрэг шийдвэрлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлж оролцох, төрийн байгууллагын өмнө таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар өргөдөл, гомдол гаргах, уулзалтад оролцох зэрэг туслалцааг үзүүлнэ.

Шүүх, төрийн байгууллагын өмнө таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

Add a Title

bottom of page